Шууд Chart

Үндэсний бичгийн сургалт нэг сарын хугацаатай зохион байгуулагдаж байна

2022-05-13 11:12:01

Монгол Улсын Засгийн газраас 1995-2005 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр I”, 2008-2015 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II”-ийг тус тус хэрэгжүүлсэн бөгөөд

Дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын монгол бичгийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор алба, харьяа нэгжийн 25 алба хаагчийг үндэсний бичгийн сургалтад хамруулж байна.

Сургалтын нээлт өчигдөр /2022.05.12/ Мөрдөн байцаах албанд зохион байгуулагдаж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, “Хөгжлийн чимээ” төрийн бус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Батболд болон сургалтад хамрагдаж буй алба хаагч нар оролцов.

Энэхүү Сургалтыг “Хөгжлийн чимээ” төрийн бус байгууллагатай хамтран энэ сарын 12-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулах юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Үндэсний бичгийн сургалт нэг сарын хугацаатай зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй