
Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ Турк улсын Истанбул хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчийн дор 10 тамирчин оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мөн IBA буюу Олон улсын боксын холбооны конгресс өнөөдөр эхэллээ. Тус хуралд Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, гавьяат дасгалжуулагч С.Баясгалан нар оролцож байна. Түүнчлэн Олон улсын боксын холбооны ерөнхийлөгчийн зөвлөхөд МБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх нэр дэвшлээ.
IBA-ийн ерөнхийлөгчийн зөвлөхөд МБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх өрсөлдөж байна | ||
Үзсэн: 596 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.