
Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ Турк улсын Истанбул хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчийн удирдлага дор 10 тамирчин оролцож байгаа билээ.
Өчигдөр Монголын хоёр боксчин дэлхийн аваргын медалийн төлөө өрсөлдсөн. Тэднээс 57 кг-д М.Намуун хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Манишатай тулалдлаа.
Тэгвэл гуравдугаар үе эн тэнцүү өрнөсөн ч 4:1-ээр энэтхэг боксчин ялав. Ийн Маниша дэлхийн медальтан болж, М.Намуун V байрт шалгарлаа.М.Намуун өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай бөгөөд Энэтхэгийн боксчинг ялсан бол өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд медаль авсан Монголын анхны боксчин болох байв.
М.Намуун дэлхийн аваргын V байрт шалгарлаа | ||
Үзсэн: 496 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.