
Уг Гран-при тэмцээн нь маш нэр хүндтэй тэмцээн бөгөөд 2024 оны Парисын олимпын оноо олгох юм. Тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 тамирчин оролцож байгаагаас 4 нь Монгол Улсын тамирчин аж.
Тодруулбал, дэлхийн таван удаагийн, Ази тивийн 4 удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ, дэлхийн аваргын 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль, Азийн 4 удаагийн аварга Х.Энхтуяа, дэлхийн аваргын 3 мөнгө, Азийн 1 алт, 3 мөнгөн медальт Б.Шинэбаяр, Ази тивийн 1 мөнгө, дэлхийн аваргын 1 хүрэл медаль О.Энхтүвшинзаяа нар өрсөлдөнө. Мөн дээрх тамирчдын хамт Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, П.Тэмүжин нарын гурван багш, дасгалжуулагч Болгарыг зорих юм байна.
Монголын пара таеквондогийн шигшээ баг Гран-при тэмцээнд оролцоно | ||
Үзсэн: 149 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055