Шууд Chart

Дөрвөн автомашин мөргөлдсөн ослын улмаас хоёр хүүхэд, нэг том хүн гэмтжээ

2022-05-17 16:33:05

Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдрийн 20:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд замд “Toyota Corolla Fielder” маркийн автомашины жолооч Г, “Toyota Premio” маркийн автомашины жолооч Б, “Toyota Prius” маркийн автомашины жолооч Ц, “Nissan Note” маркийн автомашины жолооч О нар холбогдсон

Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэг хийж, шалгалтын ажиллагааг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байна. Дээрх осолд холбогдогч жолооч Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд согтолтын зэргийг шалгахад 1.94 хувийн согтолттой байжээ.

Уг осолтой холбогдуулан замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр замын хөдөлгөөндөө оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дөрвөн автомашин мөргөлдсөн ослын улмаас хоёр хүүхэд, нэг том хүн гэмтжээ  
Үзсэн: 294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй