Шууд Chart

Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ

2022-05-17 17:21:04

Олон улсын музейн зөвлөл (ОУМЗ, International Council of Museums - ICOM)

Монгол Улс “Олон улсын музейн өдөр”-ийг 2003 оноос хойш тэмдэглэж байгаа билээ. Энэ жил музейн өдрийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд зохион байгуулна. Музейн өдрийн нээлтийн арга хэмжээ 5 дугаар сарын 18-нд буюу маргааш 11:40 цагт Монголын Үндэсний музейн задгай талбайд эхэлнэ.

Музейн тэмдэглэлт өдрийн хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй музей олон нийтэд зориулсан үйл ажиллагаа, ном бүтээлийн үзэсгэлэн, урлагийн тоглолтыг нийтэд толилуулна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ  
Үзсэн: 1025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй