Шууд Chart

МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажилтнууд цусаа хандивлалаа

2022-05-18 11:36:03

Цус сэлбэлт, судлалын үндэсний төв өөрийн байрандаа донор иргэдээс сайн дурын үндсэн дээр цус авахаас гадна цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид явуулын баг ажиллуулж цус цуглуулдаг. Уг .

Ц.Мөнхшүр: Доноруудын нэг удаа өгсөн 350-400 мл цус гурван хүний амь авардаг

Энэ үеэр Цус сэлбэлт, судлалын үндэсний төв /ЦССҮТ/-ийн Донор зохион байгуулалтын тасгийн их эмч Ц.Мөнхшүрээс цөөн асуултад хариулт авсан юм.

-Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн явуулын цус цуглуулах багийн талаар мэдээлэл өгөөч?

-Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн цус цуглуулах явуулын баг их, дээд сургууль, цэргийн анги, албан байгууллагууд дээр ажиллаж цус цуглуулдаг. Өнөөдөр 09:00 – 13:00 цагийн хооронд МҮОНРТ-д ажиллаж байна. ЦССҮТ-ийн явуулын баг 2007 оноос хойш жилд 2-3 удаа МҮОНРТ-д ирж цус цуглуулсан. Энэ хугацаанд нэг удаагийн ирэлт бүрт MNB-ийн уран бүтээлч, ажилтнуудаас тогтмол 50 орчим донор явуулын багт цусаа хандивладаг. Хамгийн сүүлд 2021 оны 9 дүгээр сард ирсэн. Өнөөдрийн хувьд одоогоор 30 орчим донор цусаа хандивласан байна.

-Өнгөрсөн хоёр жилд “Ковид-19” халдварын улмаас хөл хориотой байсантай холбоотойгоор цусаа хандивлах доноруудын тоо багассан гэсэн. ЦССҮТ-ийн цусны нөөц хангалттай хэмжээнд байгаа юу?

-Цар тахалтай холбоотой нөхцөл байдлаас үүдэн цусны нөөц хомсдох эрсдэл үүсч ЦССҮТ төрөл бүрийн арга хэмжээ авч ажиллаж байгаа. Цусаа хандивлахад харшлах өвчин, эмгэггүй 17-60 насны иргэдийг /50 кг-аас бага жинтэй эмэгтэйчүүд цусаа хандивлах боломжгүй/ сайн дурын авлагагүй донорын эгнээнд нэгдээрэй гэж уриалмаар байна. Таны нэг удаа бэлэглэсэн 350-400 мл цус гурван хүний амь аварна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажилтнууд цусаа хандивлалаа  
Үзсэн: 1476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй