Шууд Chart

Нийтийн тээврийн автобус, том оврын машинтай мөргөлдөж нэг хүн нас барлаа

2022-05-18 15:40:16

Уг ослын дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна.

Нөхцөл байдлыг тодруулбал, “Daewoo” маркийн автобус Улиастайн уулзвараас хойш 200 метр орчим зайд “Киа бонго” маркийн ачааны автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарч “Киа бонго” маркийн автомашины жолооч нас баржээ.

Ослын газарт цагдаагийн болон Нийслэлийн түргэн тусламж 103, Нийслэлийн аврах анги 105-ын бүрэлдэхүүн дуудлагын дагуу ажилласан байна.

Дээрх осолтой холбогдуулан замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн өөрт холбогдох заалтыг судалж, мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нийтийн тээврийн автобус, том оврын машинтай мөргөлдөж нэг хүн нас барлаа  
Үзсэн: 726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй