Шууд Chart

Дэлхийн алдарт зураач Зураб Церетелигийн үзэсгэлэнг “Русский дом”-д дэлгэнэ

2022-05-18 17:20:21

XX зууны урлагийн «шарк»-ууд болох Пикассо, Дали, Шагал нартай харилцаж тэднээс суралцсан гүрж гаралтай оросын зураач Зураб Церетели өөрийн давтагдашгүй уран бүтээлээ туурвиж өдгөө 5000 гаруй бүтээлээрээ нэгэнтээ дэлхийд нэрээ цуурайтуулсан гайхалтай уран бүтээлч билээ. Түүний уран бүтээлийн цар хүрээ монументал том хэмжээний баримлаас уран зураг хүртлээ маш олон төрлийг хамарсан байдгаас хүүхэдлэг, энгийн шинж чанартай атлаа хүний амьдралын энгийн ахуйгаас авахуулаад сэтгэлийн чанад дахь нарийн нуугдмал шинж чанар бүхий л талыг харуулж чадсан. Зураасан зургийн ажлууд нь Гүржийн ард түмний угсаатны зүйн нарийн судалгаа, ажиглалтан дээр үндэслэн туурвигдсан билээ. Ид шид болон бодит байдлыг хослуулсан мэт энэ бүтээлүүдийг үзсэнээр анхлан үзэгч абугай ч, урлагийн мэлмий нь нээгдсэн урлаг сонирхогч хүмүүн ч бай, мэргэжлийн уран бүтээлч ч мөн адил өөрийн сэтгэл зүрхний гүнийг тольдох мэт өөрийн гэсэн зүйлсээ олж харах боломжтой аж. Дүрслэх урлагийн академи болон Монголын уран зургийн галерей дэлхийн алдарт зураач Зураб Церетелигийн бүтээлүүдийг өнгөрсөн 4 дүгээр сарын 19-нөөс энэ сарын 2-ныг дуустал Монголын уран зургийн галерейд дэлгэсэн билээ.

Тэгвэл

Ташрамд дуулгахад, Дэлхийн алдарт зураач Зураб Константинович Церетели (ЗХУ-ын Тифлис хотод 1934 онд төрсөн) Зөвлөлтийн, Гүржийн болон Оросын уран бүтээлч зураач, барималч, багш сурган хүмүүжүүлэгч бөгөөд 1997 оноос одоог хүртэл Оросын Дүрслэх урлагийн академийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Тэрбээр ЗХУ-ын Дүрслэх урлагийн академийн гишүүн (1979 оноос), Зөвлөлтийн социалист Хөдөлмөрийн баатар (1990), ЗХУ-ын Ардын зураач (1980), Оросын холбооны улсын Ардын зураач (1994), Лениний нэрэмжит шагналт (1976), ЗХУ-ын хоёр удаагийн Төрийн шагналт (1970, 1982) болон Оросын холбооны улсын Төрийн шагналт (1996) уран бүтээлч юм.

Уран зураг, зураасан зураг, баримал болон монументаль-чимэглэлийн урлаг (фреск хана туурганы зураг, мозаик чулуун шигтгэмэл) гэх мэт төрлөөр 5000 гаруй уран бүтээлийг туурвисан. Монументаль зургийн уран бүтээлчийн хувьд олон том төсөл дээр ажиллаж байснаас Ульяновск дахь Лениний хөшөө дурсгал, Измайлово дахь зочид буудлын цогцолбор, Ялт дахь «Ялта-Интурист» зочид буудлын цогцолбор, Сочи дахь «Ривьера цэцэрлэгт хүрээлэн», Тбилиси дахь Үйлдвэрчний эвлэлийн ордон, Москва дахь Большой театрын Шинэ тайз зэргийг дурдаж болох бол уран барималчийн хувьд Нью-Йорк дахь НҮБ-ын барилгын өмнө «Сайн сайхан мууг ялан дийлж буй нь», Москва хотноо «Мөнхийн найрамдал», Севиль хотноо «Шинэ хүн мэндэлж буй нь», Лондон хотноо «Үл итгэлцлийн ханыг нураах нь», Рузь дахь Зое Космодемьянскаяд зориулсан баримал зэрэг бүтээлийг туурвисан.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дэлхийн алдарт зураач Зураб Церетелигийн үзэсгэлэнг “Русский дом”-д дэлгэнэ  
Үзсэн: 753 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй