Шууд Chart

ӨНӨӨДӨР: Жижиг, дунд үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн худалдаа эхэлнэ

2022-05-19 07:15:13

Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 19-ний Пүрэв гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Мэдээлэл, технологийн үндэсний парк

09:00 цагт: МТҮП-т “Инновацлаг ЖДҮ” хурал болно.


"Монгол ньюс" мэдээллийн төв

10:00 цагт: “Монгол тээврийн ирээдүй”, “Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ болон “Монгол тээвэр нэг­дэл” ХХК хамтран нүүрсний тээврийн С зөвшөөрлийн та­лаар мэдээлнэ.


Шинжлэх ухааны академи

10:00 цагт: ШУА-ийн Тэргүүлэгчдийн байранд Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн “MAPSS” төслийн сургалт, хэлэлцүүлэг болно.


Төрийн ордон

11:00 цагт: "Их эзэн Чингис хаан" танхимд Ардчилсан намын 4/11 хэвлэлийн хурал болно.

11:00 цагт: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын гишүүд Төрийн ордонд нэвтрэх журмыг өөрчлөх талаар хэвлэлийн хурал хийнэ. /УИХ-ын чуулганы танхимын үүдэнд/


Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: “Иргэдийн шударга шүүх”  ТТБ-аас тус байгууллагын 15 жилийн ойн хүрээнд “ИЛЧИЛЬЕ” хөдөлгөөн өрнүүлэх талаар мэдээлнэ.


Глоб Интернэшнл төв

11:30 цагт: “Хэвлэл мэдээлэл иргэний чөлөөт орон зайг хамгаалах нь” хурлыг цахимаар зохион байгуулна.


МИШЭЭЛ ЭКСПО

14:00 цагт:  Жижиг, дунд үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн худалдаа эхэлнэ.


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

14:00 цагт: Монголын маркетингийн холбооноос 200 жижиг дунд бизнес эрхлэгчид маркетингийн зөвлөгөө төлбөргүй өгөх өдөрлөг зохион байгуулна. Утас: 99752511


“Туушин” зочид буудал

14:40 цагт: “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хурал болно.


Гадаад харилцааны яам

15:00 цагт: Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн анхны өдрийн нээлт болно.


"Cinema Next" кинотеатр

19:00 цагт:  "Reaction" продакшны бүтээл, жүжигчин Э.Тодгэрэл, Х.Цасчихэр нарын гол дүрд нь тоглосон "Ghost" киноны нээлт болно. Утас: 96696674


ӨНӨӨДӨР: Жижиг, дунд үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн худалдаа эхэлнэ  
Үзсэн: 524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй