Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөлдөх уулзалт болно

2022-05-24 07:19:21

- Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 24-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

МҮХАҮТ

08:30 цагт: “Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөлдөх уулзалт болно.

ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хамтарсан хурал болно.

САНГИЙН ЯАМ

09:00 цагт: УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болон Төрийн албаны зөвлөл хамтран “Төрийн албаны ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулна.

Цахим өдөрлөг

10:00 цагт: ШУА-ийн Техник технологийн бага чуулганаас ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуультай хамтран  Цахим өдөрлөг зохион байгуулна. Zoom ID: 853 8000 5307

Улаанбаатар дахь "Русский дом"

11:00 цагт: Москва хотод болсон Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Израиль, Беларусь, Казахстан зэрэг орны 1000 гаруй дуулаач оролцсон И.Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XI уралдаанд Монголын дуулаачид анх удаа оролцож Улсын филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр Гран-при шагналыг эх орондоо авчирсан билээ. Тус уралдааны Гран-при, тэргүүн, дэд, гутгаар байрын шагналт монгол дуулаачид эх орондоо ирсэн бөгөөд Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК-д хэвлэлийн хурал хийнэ.

НОВОТЕЛ ЗОЧИД БУУДАЛ

11:00 цагт: Удирдлагын академи, Конрад Аденауэрын сангаас хамтран зохион байгуулах "Сонгуулийн тогтолцооны давуу болон сул талууд" сэдвийн дор Ардчилалын VI чуулган эхэлнэ.

Үндэсний мэдээллийн төв

12:00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын Урчуудын эвлэлийн 80 жилийн ойд зориулсан "Репиний академийн шадар 3" тусгай үзэсгэлэнгийн талаар Монгол арт галерейн гүйцэтгэх захирал П.Батжав, урлаг судлаач нар хэвлэлийн хурал хийнэ.

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

15:00 цагт:  Ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтын талаар зөвлөгөө өгнө. Утас: 89017101

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөлдөх уулзалт болно  
Үзсэн: 227 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй