Шууд Chart

Цахим бугуйвчаа устгаж, эвдсэн тохиолдолд хорих ялаар шийтгэнэ

2022-05-24 15:55:49

Тухайлбал, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэн И.Б нь ялаас зайлсхийх зорилгоор цахим бугуйвчаа эвдэж, гэмтээсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг  2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Ийнхүү ял оноохдоо иргэн И.Б-д өмнөх шүүхийн шийдвэрээр оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааг нь хорих ялаар сольж нэмж нэгтгэн, нийт 11 сар 7 хоног хорих ял оноожээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг хүргүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэдэд дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх талаар яриа таниулга хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цахим бугуйвчаа устгаж, эвдсэн тохиолдолд хорих ялаар шийтгэнэ  
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй