Шууд Chart

"Аз жаргалтай ханхүү" хүүхэлдэйн жүжиг тоглогдоно

2022-05-25 12:03:03

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан энэ 5 дугаар сарын 27, 28, 29, 30, 31-нд болон 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд

"Аз жаргалтай ханхүү" хүүхэлдэйн жүжиг 60 минут үргэлжлэх бөгөөд 5 болон түүнээс дээш насны хүүхэд үзэхэд тохиромжтой. Мөн тус уран бүтээлийг харааны, сонсголын бэрхшээлтэй үзэгчид үзэх боломжтой юм байна.

Ташрамд дуулгахад, Найруулагч, соёлын тэргүүний ажилтан М.Ариунтуяагийн "Аз жаргалтай ханхүү" хүүхэлдэйн жүжгийн зураачаар С.Энх-Од, дууны найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Э.Базарханд, гэрлийн найруулагчаар Х.Камесхан ажиллажээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Аз жаргалтай ханхүү" хүүхэлдэйн жүжиг тоглогдоно  
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй