Шууд Chart

БНХАУ руу 6 дугаар сарын 1-нээс нислэг үйлдэнэ

2022-05-25 14:16:41

Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын агаарын хилийг нээх тухай хэлэлцлээ.

Тус асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Монгол Улс, БНХАУ хооронд агаарын тээврийн нислэгийг сэргээх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өнөөдрөөс 26 сарын өмнө Монгол, Хятадын хооронд агаарын тээврийн үйлчилгээ зогссон байсан.

Манай улсын Элчин сайдын яамныхан холбогдох газруудтай ярилцаж Шанхай, Бээжингээс бусад хотууд руу долоо хоногт нэг удаа нислэг хийх зөвшөөрөл авлаа. МИАТ ТӨХК Гуанжоу чиглэлд долоо хоногт нэг удаа, Хөх хот руу "Аэро Монголиа" компани долоо хоногт нэг удаа нислэг үйлдэнэ. Ингэхдээ нэг долоо хоногт монголын агаарын тээврийн компани, нөгөө долоо хоногт нь Хятадын агаарын тээврийн компани ээлжлэх байдлаар нислэг үйлдэх асуудал дэмжигдлээ.

Нислэгтэй холбоотой дараагийн асуудал бол тусгаарлалт. Гадаад харилцааны яам, Хятадад Монгол Улсаас очиж буй иргэдэд тусгаарлалтын ямар горим үйлчлэхийг тодорхой болгож зургаадугаар сарын 1-нээс өмнө нийтэд зарлана гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.


БНХАУ руу 6 дугаар сарын 1-нээс нислэг үйлдэнэ  
Үзсэн: 1008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй