Шууд Chart

Н.Чимэдлхам нарт холбогдох хэргийг хэлэлцэхийг хойшлууллаа

2022-05-25 16:57:00

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Н.Чимэдлхам нарын 26 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцэхээр товлосон. 

“Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам”-ын 3.1-д танхимын нийт шүүгчийн 6-аас доошгүй шүүгч оролцсон хуралдааныг хүчинтэйд тооцохоор заасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон үндэслэлээр хуралдааныг хойшлуулав гэж Монгол Улсын Дээд шүүхээс мэдээллээ. 


Н.Чимэдлхам нарт холбогдох хэргийг хэлэлцэхийг хойшлууллаа  
Үзсэн: 292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй