Шууд Chart

Мориор 3600 км зам туулах “Хөх чонын сүлд” хандивын аялалд гадаадын 18 аялагч оролцож байна

2022-05-31 09:15:25

Тусламж шаардлагатай эмзэг бүлгийн хүүхэд, өрхөд туслах зорилготой “Veloo” сангийн “Хөх чонын сүлд” хандивын морин аялалд гадаадын 18 аялагч оролцож байна. “Хөх чонын сүлд - 2022” хандивын морин аялалд оролцож буй АНУ, Канад, Австрали, Их Британи, Нидерландын 18 аялагч 84 хоногт 3600 км замыг мориор туулах бөгөөд аялагчид өчигдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд очсон байна.

АНУ болон Канад улсад бүртгэлтэй “Veloo” сан Монгол Улсад “Нарны хүүхдүүд - 1, “Нарны хүүхдүүд – 2” (260 дугаар цэцэрлэг) цэцэрлэгийг ашиглалтад оруулж, 350 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход хувь нэмрээ оруулснаас гадна Гандигийн олон нийтийн номын сан, “Fran London” оёдлын цехийг ажиллуулж, “Тэтгэлэгт сурагч”, “Өдөр өнжүүлэх” хөтөлбөр, “Дүүлэх тогоруу” зуны зуслан болон бусад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

“Veloo” сан тус төсөл хөтөлбөрүүдийг хамтран ажилладаг болон ивээн тэтгэдэг байгууллагууд, сар бүрийн ивээн тэтгэгчид /Monthly sponsors/, “Gobi gallop” зэрэг хандивын морин аяллын аялагчдын тусламжтай хэрэгжүүлдэг бөгөөд “Blue wolf totem” буюу “Хөх чонын сүлд” хандивын морин аялал яг одоо Монгол Улсад үргэлжилж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Мориор 3600 км зам туулах “Хөх чонын сүлд” хандивын аялалд гадаадын 18 аялагч оролцож байна  
Үзсэн: 1934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй