
Тухайлбал, хилчдийн дундаас Энхийг дэмжих ажиллагаанд оролцож яваад амиа алдсан хилчин дэд хурандаа Баастын Сайнболор агсны гэр бүлд Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд хүндэтгэл үзүүлж сэтгэлийн хандив өргөн, гурван хүүхдэд нь нийт арван таван сая төгрөг өглөө.
Дэд хурандаа Б.Сайнболор агсан Хил хамгаалах байгууллагад 22 жил ажилласан мэдлэг туршлагатай, гадаад хэлний мэдлэг ур чадвар сайтай офицерын нэг байжээ. Тэрээр 2006 онд ХХЕГ-аас үүрэг гүйцэтгэхээр явсан анхны бүлгийн дарга, 2015 онд БНӨСУ дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Хил хамгаалах байгууллага болон бусад төрийн цэргийн байгууллагыг төлөөлж НҮБ-ын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэсэн хилчин билээ.
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байхдаа амиа алдсан хилчин дайчны гэр бүлд хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 409 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.