
Хэт холын зайн гүйлтийн спорт хэн хүний зориглох зүйл биш бөгөөд энэ спортын тамирчдыг Бямбаагийн Буджаргал ранкаараа дэлхийд тэргүүлсээр байгаа юм. Тэрбээр 2014 оноос хэт холын зайн олон өдрийн гүйлтийн тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд өнөөг хүртэлх хугацаанд 13 тэмцээнд оролцсоноос 11 удаа түрүүлж аварга болжээ. Түүний тогтоосон дээд амжилтаас дурдвал зургаан хоногт 561 миль буюу 904 км, арван хоногт 810 миль буюу 1304 км зам туулжээ.
Тэгвэл
Сонирхуулахад, Бямбаагийн Буджаргал манай сайтад ярилцлага өгөхдөө “Олон хоног урт зам туулаад барианд орох мөчид танд юу бодогддог вэ” гэсэн асуултад “Бусад тамирчнаас түрүүлээд барианд орохдоо би аварга болчихлоо гээд нээх их баярлаад байдаггүй. Хийх ёстой ажлаа хийсэн юм шиг л мэдрэмж төрдөг. Учир нь бусад спортын ялалт, ялагдал торгон агшинд шийдэгддэг. Харин хэт холын зайн гүйлтэд би яг ард яваа хүнээсээ хол тасархай буюу 42-100 км зайд тасарч түрүүлдэг. Тиймээс түрүүлсэн, аварга болсноо барианд орохоосоо өмнө нь мэдчихдэг” хэмээн хариулж байв.
Б.Буджаргал 5000 км замыг 40 хоногт туулж, дэлхийн дээд амжилт тогтоох зорилго тавьжээ | ||
Үзсэн: 1487 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.