Шууд Chart

Автомашин шатаж, дотор нь байсан хоёр хүн нас баржээ

2022-06-02 16:13:54

Тодруулбал, “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Богдын даваа уруудах замд автомашин шатаж байна” гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр 18:50 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус дуудлагын дагуу шалгахад “Toyota Prius-30” тээврийн хэрэгсэл шатаж, хоёр хохирогч /30 настай эрэгтэй, 28 настай эмэгтэй/ нас барсан байна. Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Автомашин шатаж, дотор нь байсан хоёр хүн нас баржээ  
Үзсэн: 815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй