Шууд Chart

Удаа дараа орон байрны хулгай хийсэн хоёр этгээдийг баривчиллаа

2022-06-03 12:21:46

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2021 оны 5 дугаар сараас 2022 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд бусдын орон байранд нэвтрэн /хаалга, цоожийг эвдэж/ бусдад их хэмжээний хохирол /340 гаруй сая төгрөг/ учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хоёр этгээдийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Дээрх этгээдүүд нь Говь-Алтай аймагт оршин суух хаягтай 50 настай, эрэгтэй Б, Хэнтий аймагт оршин суух хаягтай 59 настай, эрэгтэй Э нар байжээ. Тэд хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглан 9 удаагийн үйлдлээр иргэдийн орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож, гэмт хэргийн замаар олж авсан 114 нэр төрлийн эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Дээрх хэрэгтэй холбогдуулан өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, дохиолол камерын систем байршуулах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Удаа дараа орон байрны хулгай хийсэн хоёр этгээдийг баривчиллаа  
Үзсэн: 567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй