Шууд Chart

ТЦА: Мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо заавал хамгаалалтын малгай, хэрэгсэл зүүгээрэй

2022-06-06 14:30:03

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 4-5-нд нийт 587 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 390 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 16, орон нутагт 8, нийт 24 хүн гэмтэж бэртсэн байна.

Үүнээс гадна 6-15 насны хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 3 хүүхэд гэмтсэн бол мотоциклтой автын ослын улмаас 1 хүн нас баржээ.

Мотоциклтой зам тээврийн осол, хэргийн гол шалтгаан нь хурд хэтрүүлж онхолдох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, бүрэн бус тээврийн хэрэгсэл унаж, ашиглах болон үл хөдлөх зүйл мөргөсөн байжээ. Мөн хамгаалалтын малгай хэрэглээгүйн улмаас толгойдоо гэмтэл авах, ууц нуруу, гар хөл нь хугарах зэргээр амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол буурахгүй байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 336, орон нутагт 87, нийт 423 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож осол гаргасан 5 тохиолдол бүртгэгдлээ. Үүнтэй холбогдуулан архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Мөн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулав.

Үүнээс гадна .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ТЦА: Мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо заавал хамгаалалтын малгай, хэрэгсэл зүүгээрэй  
Үзсэн: 1100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй