
Тус тэмцээний сонгомол бөхийн 72, 77, 82, чөлөөт бөхийн 57, 62, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон шигшээ барилдаанд Монгол Улсаас дөрвөн эмэгтэй бөх барилдсанаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.
Тодруулбал, 68 кг-ын жинд 2021 оны Азийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг мөнгө, 62 кг-д “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Гантуяа, 68 кг-д Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медалийн эзэн болов.
Харин 57 кг-д барилдсан ОУХМ Х.Болортуяа хараахан медаль хүртэж чадсангүй.
З.Болортунгалаг мөнгө, Э.Гантуяа, Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртэв | ||
Үзсэн: 143 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055