Шууд Chart

Ц.Намуунцэцэг аваргалж, Д.Отгонжаргал хүрэл медаль хүртэв

2022-06-06 16:06:08

Болат Турлыхановын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансаа олгох тэмцээн өнгөрсөн долоо хоногт Казахстаны Алматы хотод эхэлсэн билээ. Болат Турлыхановын нэрэмжит тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, "Хасу-Мегастарс" клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр Алматыгийн дэвжээнд 1/4 шигшээд Азербайжаны Туркан Насироваг цэвэр дарж, хагас шигшээд Казахстаны Айгул Нуралимыг 10:0-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Жасмина Иммаеваг цэвэр дарснаар аваргын тавцанд зогссон.

Энэ жинд "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт, "Женко" клубийн тамирчин ОУХМ Долгоржавын Отгонжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Светлана Анкичеваг 8:4-өөр яллаа. ч Д.Отгонжаргал үдээс өмнө хагас шигшээд Узбекистаны Иммаевад 6:6-гаар харамсалтай дийлджээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ц.Намуунцэцэг аваргалж, Д.Отгонжаргал хүрэл медаль хүртэв  
Үзсэн: 452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй