Шууд Chart

Б.Болортуяа он гарснаас хойш дөрөв дэх тэмцээндээ “босоо” түрүүллээ

2022-06-06 16:14:24

Болат Турлыхановын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансаа олгох тэмцээн өнгөрсөн долоо хоногт Казахстаны Алматы хотод эхэлсэн билээ. "Токио-2020" олимпын наадам, "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт "Женко" клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа Алматыгийн дэвжээнээс Монгол Улсын баг тамирчдын хоёр дахь алтан медалийг авчирлаа.

Б.Болортуяа 2022 он гарснаас хойш дөрөв дэх тэмцээндээ дараалан аваргалаад байна. Тодруулбал, нэгдүгээр сард Красноярскад Иван Ярыгины, хоёрдугаар сард Стамбулд Яшар Догугийн олон улсын тэмцээн, өнгөрсөн сард Москвад "Мэргэжлийн бөхийн лиг"-т түрүүлээд байгаа юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Болортуяа он гарснаас хойш дөрөв дэх тэмцээндээ “босоо” түрүүллээ  
Үзсэн: 310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй