Шууд Chart

БНХАУ-ын “Шэньжөү-14” хөлгийн баг сансрын бүхээгтээ амжилттай шилжин оржээ

2022-06-06 16:48:04

Тэгвэл “Шэньжөү-14” нисэгчтэй сансрын хөлөг сансрын төв станцтай автоматаар холбогдож, нисэгчид зөөгч бүхээгээс сансрын бүхээгт амжилттай шилжин суусан талаар Хятадын Сансар судлалын инженерийн алба өнөөдөр мэдээллээ.

Тодруулбал, нисгэгч Чэнь Дүн, Лю Ян, Цай Шюйжэ нар хөтөлбөрийн дагуу бүх бэлтгэлээ хангасны дараа Тяньхэ бүхээгийн хаалгыг нээж, Бээжингийн цагаар 2022 оны 6 дугаар сарын 5-ны 20:50 цагт бүхээгт орсон байна.

Дээрх сансрын нисэгчид цаашид төлөвлөгөөний дагуу ажил үүргээ гүйцэтгэнэ хэмээн CCTV мэдээлэв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

БНХАУ-ын “Шэньжөү-14” хөлгийн баг сансрын бүхээгтээ амжилттай шилжин оржээ  
Үзсэн: 416 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй