
Болат Турлыхановын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансаа олгох тэмцээн өнгөрсөн долоо хоногт Казахстаны Алматы хотод эхэлсэн билээ. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд зодоглосон 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж Казахстанаас мөнгөн медаль хүртэв.
Тэрбээр шөвгийн наймд Египетийн Амир Рамадан Хуссенийг цэвэр, хагас шигшээд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Навеен Навеенийг 7:6-гаар ялж шигшээд шалгарсан.
Харин алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Европын аварга Словакийн осет гаралтай Таймураз Салказановт 0:8-аар ялагдлаа. Ийнхүү
Болат Турлыхановын нэрэмжит цомын тэмцээнээс Монголын тамирчид 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэв | ||
Үзсэн: 372 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.