
Өдгөөгөөс 11 жилийн өмнө буюу 2011 оны 3 дугаар сарын 15-нд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн алдарт тоглогч Д.Лхүмбэнгарав, Б.Гарьдмагнай нарын гоолоор Монголын баг Филиппинийг 2:1-ээр хожиж байлаа. Тус тулаанд ялсан ч нийлбэр дүнгээр 2:3-аар хожигдож Монголын шигшээ АХБХ-ны AFC Challenge cup тэмцээнд оролцох эрхээ алдсан юм.
Филиппиний шигшээ багийн одоогийн гол тоглогчид Английн мэргэжлийн клубүүдэд тоглож байгаа бөгөөд “Бирмингем” клубд данстай хаалгач Нэйл Этериже, Бундес лигийн “Бохум” клубт тоглож байгаа Геррит Холтмен нар юм.
Европын томоохон лигүүдэд тоглодог тоглогчидтой Филиппиний шигшээ сүүлийн жилүүдэд дэлхийн чансаагаа ихээхэн ахиулж байгаа бөгөөд 2018 онд 111 дүгээр байрт бичигдсэн нь тухайн улсын шигшээ багийн шилдэг үзүүлэлт болсон. 1992-1999 онд Америкийн нэгдсэн улсын шигшээ багт тоглож, 81 тоглолтод 7 гоол оруулсан хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Томас Доолей 2022 оноос Филиппиний шигшээг удирдаж байгаа.
Сүүлийн хоёр тоглолтдоо Филиппиний шигшээ Малайзад 2:0, Сингапурт мөн 2:0-ээр хожигдоод байна. Америк дасгалжуулагчтай, хүчирхэг бүрэлдэхүүнтэй Филлипинчүүдтай Монголын шигшээ баг энэ сарын 11-ний 12:30 цагт МХБХ-ны ногоон талбайд тоглоно.
ТОГЛОЛТЫН ХУВААРЬ
Энэ сарын 8-нд
ФИЛИППИН - ЙЕМЕН 12:30 цагт
ПАЛЕСТИН - МОНГОЛ 17:00 цагт
Энэ сарын 11-нд
МОНГОЛ - ФИЛИППИН 12:30 цагт
ЙЕМЕН - ПАЛЕСТИН 17:00 цагт
Энэ сарын 14-нд
ПАЛЕСТИН - ФИЛИППИН 12:30 цагт
ЙЕМЕН - МОНГОЛ 17:00 цагт
Монголын хөлбөмбөгийн шигшээ 11 жилийн дараа Филиппиний шигшээ багтай тоглоно | ||
Үзсэн: 578 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.