
Уламжлал ёсоор энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлж байгаа талаар CCTV мэдээллээ. 2022 онд БНХАУ-д 11 сая 930 мянган сурагч элсэлтийн шалгалтад оролцоно.
Энэ жил БНХАУ-ын элсэлтийн ерөнхий шалгалт “Ковид-19” вирусийн халдварын эсрэг журмын дагуу зохион байгуулагдаж байгаагаараа онцлог аж. Өнөөдөр Хятадын ихэнх хотод такси компаниуд шалгалт өгч байгаа сурагчдад сайн дураар үйлчилгээ үзүүлж байна. Бусад холбогдох салбарынхан ч сурагчдад зориулан сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж байгаа аж.
БНХАУ-д 11.9 сая сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө | ||
Үзсэн: 594 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.