Шууд Chart

“Байгаль орчныг хамгаалахтай холбоотой хэрэг, маргааныг шүүхэд хянан шийдвэрлэж буй байдал, дүн шинжилгээ, анхаарах асуудал” эрдэм шинжилгээний хурал боллоо

2022-06-08 16:50:01

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Ханнс-Зайделийн сан, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран “Байгаль орчныг хамгаалахтай холбоотой хэрэг, маргааныг шүүхэд хянан шийдвэрлэж буй байдал, дүн шинжилгээ, анхаарах асуудал” сэдэвт дотоодын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Хуралд Эрүүгийн эрх зүйн чиглэлээр “Хууль бус уул уурхайтай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төлөв байдал”, “Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шүүхийн практик, хуульчлагдсан байдалд хийсэн дүн шинжилгээ”, Хувийн эрх зүй чиглэлээр “Байгаль орчинд учирсан хохирлыг иргэний журмаар шаардах асуудал”, “Уул уурхайн салбарт байгаль орчинд нөхөн сэргээлт хийх үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол, нөхөн сэргээлтийн төлбөр гаргуулах тухай маргааныг шийдвэрлэж буй шүүхийн практикийг “бохирдуулагчаар нөхөн төлүүлэх” зарчимтай уялдуулан авч үзэх нь”, Захиргааны эрх зүйн чиглэлээр “Байгаль орчны болон соёлын өвийг хамгаалах асуудлаар төрийн бус байгууллагад нэхэмжлэл гаргах эрхийг олгохтой холбоотой Япон улсын өнөөгийн чиг хандлага”, “Захиргааны хэргийн шүүхэд байгаль орчныг хамгаалахтай холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэж буй байдал” ,“Үндсэн хууль, байгаль орчны хамгаалал, байгалийн баялаг, эрүүл орчинд амьдрах эрх ба Цэц” зэрэг сэдвээр шүүгч, судлаачид илтгэл хэлэлцүүллээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Байгаль орчныг хамгаалахтай холбоотой хэрэг, маргааныг шүүхэд хянан шийдвэрлэж буй байдал, дүн шинжилгээ, анхаарах асуудал” эрдэм шинжилгээний хурал боллоо  
Үзсэн: 731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй