Шууд Chart

МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажилтнууд “Цахим хэрэглээ, хамгаалалт, ёс зүй” сэдэвт сургалтад хамрагдлаа

2022-06-09 17:39:24

Энэ хүрээнд ээлжит сургалтыг MNB.mn сайтын санаачилгаар “Цахим хэрэглээ, хамгаалалт, ёс зүй” сэдвээр өнөөдөр МҮОНРТ-ийн уран бүтээлчид, сэтгүүлч, редакторууд, инженер, техникийн ажилтнууд зэрэг 90 орчим хүнийг хамруулан зохион байгууллаа.

“Цахим хэрэглээ, хамгаалалт, ёс зүй” сургалтыг МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга С.Наранбаатар нээж үг хэлсэн бөгөөд сургалт хоёр хэсэгтэй явагдсан юм. Тус сургалтын эхний хэсэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эрх зүйн хэлтсийн дарга Б.Хэрлэнчимэг “Цахим гарын үсгийн тухай хууль, эрх зүйн орчин”, E-Mongolia академийн Нэвтрүүлэлт, сургалтын албаны мэргэжилтэн Г.Будням “E-Mongolia-г өргөнөөр ашиглах нь...”, Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн Улсын ахлах байцаагч Г.Бат-Оргил нар “Цахим хэрэглээн дэх оюуны өмчийн зөрчил”, “МҮОНРТ-ийн Техникийн төвийн Мэдээлэл технологийн албаны мэдээллийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Д.Амармэнд “Дижитал шилжилт” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Харин хоёр дахь хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны Домэйн нэр, технологийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Баттулга “Интернет хэрэглээ, аюулгүй байдал”, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Энхболд, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн нар “Цахим гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх нь”, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн С.Мөнхтуяа “Цахим донтолтоос сэргийлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажилтнууд “Цахим хэрэглээ, хамгаалалт, ёс зүй” сэдэвт сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 1264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй