
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Хил хамгаалах байгууллага нэгдэж, “Ногоон хэрэм” төсөл, Монгол цэргийн нэгдсэн холбоотой хамтран “Ногоон хэрэм-2” дэд төслийг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд
Зочноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа болон бусад албаны хүмүүс, “УБТ гарден” ХХК, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Хилийн цэргийн ахмадын холбооны төлөөлөл оролцож шинэ агропаркийн үйл ажиллагаатай танилцсан юм.Хил хамгаалах байгууллагын “Баянчандмань мод үржүүлгийн агропарк”-д нарс, шинэс, улиас, хайлаас, бургас, үхрийн нүд зэрэг 13 нэр төрлийн 200.000 гаруй модны суулгац, үрийн тариалалтаар 130.000 орчим үрсэлгээг бэлтгэн ургуулж байна. Энэхүү агропаркаас бойжсон модыг тал хээрийн бүсийн хил хамгаалалтыг нягтаршуулах, байгалийн гамшигт үзэгдэл цас, бороо, шороон шуурга, элсний нүүдлээс мал, амьтныг хамгаалах зорилгоор хилийн хэсэгт 6,9 сая модыг 960 га талбайд тарьж, ойн зурвас бүхий хамгаалалтын ногоон хэрэм байгуулах, анги салбар, боомтын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, говийн бүсийн булаг шанд бүхий баянбүрдийг хамгаалах чиглэлийн үйл ажиллагаанд зориулагдах юм. Хил хамгаалах байгууллага нь мэргэжлийн боловсон хүчнийг бүрдүүлэх зорилгоор хилийн цэргийн бүх анги, салбарт мэргэжлийн агрономчдыг томилсон бөгөөд өнөөдрийн байдлаар 96 хувьтай хангагдсан байна. Цаашид Хил хамгаалах байгууллагын мод үржүүлгийн агропаркийн төвүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэн жилд дунджаар 1,5-2.0 сая модны үрсэлгээ бэлтгэж зорилтод түвшинд хүрэхээр төлөвлөөд байна.
Агропаркийн нээлтийн үеэр “УБТ гарден” ХХК-ийн захирал Б.Нямболд “Ногоон хэрэм” төсөлд нэгдэж нэг сая модны суулгацыг үнэ төлбөргүй өгөхөө мэдэгдэж, ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэнтэй гэрээг үзэглэлээ.
Хил хамгаалах байгууллагын хувьд сүүлийн 3 сарын хугацаанд хилийн 28 анги, 1 тусгай салбарт мод үржүүлгийн 5 агропарк, 24 төв байгуулж, 17 нэр төрлийн 500,000 орчим ширхэг модны үрсэлгээ, суулгацыг биетээр суулган, үрийн тариалалт хийж дунджаар 200,000 орчим модны үрсэлгээ бэлтгэн нийлүүлэхээр ажиллаж байна. Мөн “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-той хамтарч 50 гаруй сургагч багш бэлтгэсэн бол 3000 гаруй гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдыг алба хаах хугацаанд анхан шатны сургалтад хамруулан “Ойжуулагч” мэргэшлийг эзэмшүүлж эхлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд хилчид нийт 16,0 сая мод, бутлаг ургамал тарьж, ургуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Хил хамгаалах байгууллагын “Баянчандмань мод үржүүлгийн агропарк” нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 1520 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.