
Энэ хүрээнд энэ сарын 12-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Эрүүл мэндийн яам, харьяа 22 байгууллага эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа сурталчилсан бөгөөд Биеийн тамир, спортын улсын хорооноос дэмжин оролцсон байна. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал Доктор Такеши Касай, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нараас гадна Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтан, албан хаагчид идэвхийлэн оролцжээ.
Энэ жил “Алхангаа ярилцъя” арга хэмжээний цар хүрээг өргөтгөн Монголын явган алхагчдын холбоотой хамтран “4 аймаг 400 км” уртын явган алхалтыг Алтай, Хангай, Говийн бүс нутаг буюу Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймагт зохион байгуулж, иргэдэд алхалтын ач холбогдлыг сурталчилжээ.
“4 аймаг 400 км” уртын явган алхалтыг Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймагт зохион байгуулав | ||
Үзсэн: 640 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.