Шууд Chart

Туул гол болон Сархиа уулыг цэвэрлэлээ

2022-06-13 11:22:22

“Цэвэр дэлхий” хөдөлгөөний хүрээнд нийслэл хотын ундны усан хангамжийн эх үүсвэр болсон Туул голын эргийн дагуух нэг км орчим талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажилд WeLoveU байгууллагын гишүүн, тэдний ар гэр, найз хөрш зэрэг ойролцоогоор 400 гаруй хүн цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхийн төлөө сэтгэл хүслээ нэгтгэн оролцсон байна.  Тус хөдөлгөөнөөр сайн дурынхан Туул голын эргийн дагуу, мөн усны захаар хөглөрсөн хаягдал цаас, хуванцар, резин, хуванцар эдлэл, төмөр, архи, ундааны шил, нэг удаагийн хэрэглээ гэх мэт 350 гаруй уут ахуйн хог хаягдал цэвэрлэжээ.

“Цэвэр дэлхий” хөдөлгөөний үйл ажиллагаа зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй мөн Эрдэнэт хотод нэгэн зэрэг өрнөсөн байна. WeLoveU байгууллагын Эрдэнэт хот дахь сайн дурын гишүүд Сархиа уулын хог хаягдлыг цэвэрлэсэн юм.

 “Цэвэр дэлхий” хөдөлгөөн дэлхийн байгаль орчин бол хүн төрөлхтний халамжтай нягт уялдаа холбоотойг харгалзан, унаган байгалиа хайрлан хамгаалж хүн төрөлхтний тогтвортой аз жаргалыг дэмжихэд чиглэсэн WeLoveU-гаас зохион байгуулдаг байгаль орчин, халамжийн хөдөлгөөн юм. Энэхүү хөдөлгөөн нь Монголоос гадна Солонгос, АНУ, Мексик, Перу, Нидерланд, Герман, Малайз, Пакистан, Кени, Того, Австрали зэрэг 35 оронд явагдаж байна. Тус байгууллага “Цэвэр дэлхий” хөдөлгөөн тэргүүтэй ажлаараа Олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг зорилго болох Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцдог аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Туул гол болон Сархиа уулыг цэвэрлэлээ  
Үзсэн: 853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй