Шууд Chart

Дэлхийн элсний наадам Балид болно

2022-06-17 11:34:49

2021 оны аравдугаар сард болсон Үндэсний олимпын хороодын холбооны (ANOC) Ерөнхий ассамблейгаар тус наадмыг зохион байгуулах эрхийг Индонез улсад өгсөн. Улмаар Индонезийн ҮОХ Засгийн газартайгаа зөвшилцсөний үндсэн дээр Бали аралд зохион байгуулахаар шийдсэн байна.

Наадмыг залгуулаад, наймдугаар сарын 13-15-ны өдрүүдэд ANOC-ийн XXVII Ерөнхий ассамблей явагдах юм.

2019 онд Катарын Дохад болсон Дэлхийн элсний анхдугаар наадамд 97 орны 1200 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг хүрэл медаль хүртэж байв.

Харин энэ удаагийн наадмын хөтөлбөрт акуатлон, элсний гандбол, элсний хөлбөмбөг, элсний теннис, элсний волейбол (4х4), элсний усан поло, элсний бөх, каратэ, китборд, задгай усны сэлэлт зэрэг 10 спортын төрөл багтжээ.

Нэмэлтээр ямар спортын төрөл орохыг Индонезийн ҮОХ ANOC-той зөвшилцсөний үндсэн дээр шийдэх юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дэлхийн элсний наадам Балид болно  
Үзсэн: 304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй