Шууд Chart

Залуу тамирчид явган аялал хийлээ

2022-06-20 14:07:09

Хөтөлбөрийн сүүлийн өдөр олимпын төрлийн спортын тамирчид Манзушир хийдээс Цэцэ-гүн оргил гэсэн маршрутаар явган аялал хийв.

Баг тамирчдыг Тамирчдын комиссын дарга, “Рио-2016” олимпын хүрэл медальт Д.Отгондалай, “Бээжин-2008” олимпын мөнгөн медальт П.Сэрдамба, “Рио-2016” олимпын оролцогч Б.Дөлгөөн, “Бээжин-2022” өвлийн олимпын оролцогч А.Энхтуул, Тамирчин дэмжих комиссын гишүүн Э.Мөнхболд нар ахалж явав.

Тус аяллын үеэр залуу тамирчид үнэтэй цэнтэй зөвлөгөө сонсож, туршлага мэдээллээ хоорондоо солилцож, хөгжөөнт тоглоом тоглох зэргээр нэг өдрийг идэвхтэй өнгөрөөлөө.

Тамирчдын комиссын зүгээс залуу тамирчдын аяллыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Залуу тамирчид явган аялал хийлээ  
Үзсэн: 405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй