Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Монголд энэ сарын 24-26-нд болох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн 200 орчим оронд шууд цацагдана

2022-06-20 14:14:58
Error loading player: No playable sources found

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өнөөдөр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Шүүгчдийн зөвлөлийн гишүүн М.Бөхбат нарын албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсад энэ сарын 24-26-нд болох жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээний бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбогдуулан ажил хэрэгч яриа өрнүүлэв. Их дуулга тэмцээнтэй холбогдох санхүүжилт дээр БТСУХ-ноос Монголын жүдо бөхийн холбоотой гэрээ байгуулан ажиллаж буй бөгөөд төсвийн зарцуулалтын асуудлаар ярилцлаа. Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах төсвийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсныг Засгийн газрын 2022 оны зургадугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн юм.

бөгөөд дэлхийн 200 орчим оронд шууд цацагдах тул нэн чухал арга хэмжээ болохыг ирсэн зочид өгүүлэв. Энэ уулзалтад Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Адъяасүрэн, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн нар байлцсан бөгөөд Д.Жаргалсайхан даргын зүгээс санхүүжилттэй холбоотой асуудлаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.

Их дуулга тэмцээнийг зохион байгуулснаар цаашид ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах боломж бүрдэх юм. Тус тэмцээн "Парис-2024" зуны олимпын наадмын өмнөх чухал сорил болох ба Монгол Улсын 56 жүдоч барилдахаар бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголд энэ сарын 24-26-нд болох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн 200 орчим оронд шууд цацагдана  
Үзсэн: 509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй