Шууд Chart

Б.Есүй Монгол Улсаас 64 буудалт даамын анхны цол авлаа

2022-06-20 15:48:20

Монгол Улсаас анх удаа IDF (International draughts federation) буюу Дэлхийн 64 буудалт даамын холбооноос дэлхийн даамын холбооны мастер цолыг ААШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд гуравдугаар байрт орсон Батдаваагийн Есүй хүртлээ.

Түүнчлэн нийт 10 улсын 221 тамирчин оюун ухаанаа уралдуулсан тус тэмцээнээс Монгол Улсын 4 тамирчин медаль хүртлээ. Тодруулбал, 8-10 насны охидын  ангилалд Э.Номунзаяа мөнгө, 11-13 насны хөвгүүдийн ангилалд Б.Эрхэмбилэг хүрэл, 14-16 насны охидын ангилалд Н.Лхагвадолгор хүрэл,  насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилал Б.Есүй хүрэл медаль хүртсэн юм.

Ташрамд дуулгахад, дээрх тэмцээний 100 буудалт даамны үндсэн төрөл энэ сарын 21-нд буюу маргааш эхэлнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Есүй Монгол Улсаас 64 буудалт даамын анхны цол авлаа  
Үзсэн: 1447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй