Шууд Chart

Олимпын өдрийн арга хэмжээ маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно

2022-06-22 11:41:58

Францын соён гэгээрүүлэгч Пьер-де-Кубертен 1894 оны зургаадугаар сарын 23-нд ОУОХ-г байгуулж, орчин үеийн олимпын хөдөлгөөний эхийг тавьсан билээ. Энэхүү өдрийг нандигнан хүндэтгэж, 1948 оноос “Олон улсын олимпын өдөр” хэмээн дэлхий дахинаа тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Олимпын өдрөөр спортын төрлүүдийг сурталчлах өдөрлөг, бүх нийтийн хөгжөөнт гүйлт, “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчдад тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээ зохиогдоно. Мөн спортын төрлүүдийг сурталчлах өдөрлөгийн үеэр Парисын олимпын хөтөлбөрт шинээр багтаад буй брэйк бүжгийн төрлийнхөн хүүхэд залууст бүжгийн үзүүлбэрээсээ сонирхуулах юм байна.

Олимпын өрдийн арга хэмжээ энэ сарын 23-нд буюу маргааш 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх байт харвааны “360” талбайд болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Олимпын өдрийн арга хэмжээ маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно  
Үзсэн: 399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй