Шууд Chart

Улаанбаатар Их дуулга: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар нэг хэсэгт учраа таарна

2022-06-22 16:28:25

Тус тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн аваргууд тодорно.

Энэ жинд нийт 17 жүдоч хүч үзэх бөгөөд Израйлын Шира Ришони тэргүүлэн барилдана. Түүнтэй  А хэсэгт Африк тивийн гурван удаагийн аварга ӨАБНУ-ын Жероней Уайтбүи барилдах бол В хэсэгт Монголын хоёр шилдэг жүдоч болох ОУХМ Бавуудоржийн Баасанхүү, Ганбаатарын Наранцэцэг нар зодоглоно. Тэд энэ оны Антальягийн Гранд Сламын аваргын төлөө учраа таарахад Г.Наранцэцэг ялж, аваргалсан билээ. Харин 2022 оны насанд хүрэгчдийн УАШТ-д Б.Баасанхүү өрсөлдөгчөө ялж, анх удаагаа Монгол Улсын аваргаар тодорсон.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Улаанбаатар Их дуулга: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар нэг хэсэгт учраа таарна  
Үзсэн: 796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй