Шууд Chart

Улаанбаатар Их дуулга: Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинг Тайваний Ян Юү-Вэй тэргүүлэн барилдана

2022-06-22 16:35:46

Жүдогийн “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-нд Степпе арена буюу Мөсөн өргөөнд зохион байгуулагдах гэж байна.

Олимпын наадмаас хойш анхны тэмцээндээ оролцох гэж буй Ян Юү-Вэй А хэсэгт залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Израйлын Матан Коклаевтай нэг хэсэгт хуваарилагджээ. Харин В хэсгийг залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Японы Риюүжи Нагаяма тэргүүлэх бөгөөд сүүлийн таван Гранд Сламд тасралтгүй шагналт байрт шалгарсан ОУХМ Энхтайваны Сумъяабазартай нэг хэсэгт учраа таарна.

Мөн Нидерландын Торнике Цьякадоэ С хэсэгт “Мастерс”-ийн хүрэл медальт IJF-ийн туган дор оролцож буй ОХУ-ын Алберт Огузовтой, D хэсэгт Европын залуучуудын аварга Рамазан Абдулаев, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын Ли Ха-Римтай тус тус барилдахаар болжээ.

Тэдэнтэй Монгол Улсын хошой аварга Энхтайваны Ариунболд, 2022 оны улсын аварга Бямбасүрэнгийн Сүхбат, Тель Авив-2022 Гранд Слам, Португалын Гран-Пригээс хүрэл медаль хүртээд байгаа Бямбажавын Цогт-Очир нар хүч үзнэ. Түүнчлэн энэ жинд цахиур хагалах магадлалтай жүдочоор Узбекистаны Кимран Нуррилаевийг нэрлэж байгаа юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Улаанбаатар Их дуулга: Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинг Тайваний Ян Юү-Вэй тэргүүлэн барилдана  
Үзсэн: 412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй