Шууд Chart

Н.Баяржаргал хүнд жинд хүрэл медаль хүртэв

2022-06-22 17:22:56

“U17” насны Азийн АШТ-ий гурав дахь өдөр буюу өчигдөр чөлөөт бөхийн охидын хамгийн хүнд жин буюу 73 кг-ын жинд Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн тамирчин Номин-Эрдэнийн Баяржаргал хүрэл медаль хүртэв.

Н.Баяржаргал хэсэгтээ эзэн орны Линара Молдогазиева, Японы Мако Ишидаг цэвэр дарсан ч Казахстаны Алина Ертостиктэд, хагас шигшээд Энэтхэгийн Прияд оноогоор цэвэр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Севинч Розиковаг цэвэр дарж шагналын тавцанд зогслоо.

.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Н.Баяржаргал хүнд жинд хүрэл медаль хүртэв  
Үзсэн: 440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй