Шууд Chart

ӨНӨӨДӨР: “SOS Medica Mongolia” эмнэлэг Эрүүл мэндийн яаманд PCR оношлуур хандивлана

2022-06-24 07:47:36

- Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 24-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Эрүүл мэндийн яам

09:30 цагт: “SOS Medica Mongolia” эмнэлэг Эрүүл мэндийн яаманд SARS CoV-2 вирусийн халдварыг илрүүлэх PCR оношлуур хандивлана.

ДХИС-ийн Багшийн хөгжлийн төв

09:30 цагт: ХЭҮК-оос санаачлан “Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын эрүүдэн шүүхийн эсрэг хууль эрх зүйн орчинг сайжруулах, эрүү шүүлттэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудтай хамтарсан  хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99051914

Хуульчдын талбай

12:00 цагт: Уг өдөрлөгийн үеэр иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгнө. Мөн хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогчдод зориулсан зөвлөгөө, мэдээлэл болон хуульчдад нэгдсэн бүртгэл, хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг хангах, гишүүний татвартай холбоотой үйлчилгээ үзүүлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”

12:00 цагт: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаараа мэдээлэл хийнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “SOS Medica Mongolia” эмнэлэг Эрүүл мэндийн яаманд PCR оношлуур хандивлана  
Үзсэн: 717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй