Шууд Chart

Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ

2022-06-24 09:09:07

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ.

Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний аргачлалаар хорооны Засаг даргын ажлын алба, иргэнээс бүрдсэн нийт 15 хүний бүрэлдэхүүнийг оролцуулсан юм. 

Тус хорооны гамшгийн эрсдэлийг үнэлж, түвшинг тогтоож, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулан ажиллалаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ  
Үзсэн: 196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй