
Кыргызстаны нийслэл Бишкект бөхийн төрлүүдийн “U17” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, залгуулаад U23 ангиллын тэмцээн сонгомол бөхийн төрлөөр үргэлжилж байна.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд дөрвөн бөх тойргоор барилдаж байна. Уг жинд Монгол Улсаа төлөөлөн зодоглож буй “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Баянмөнхийн Отгонтуяа 2021 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Ассылзат Сагымбайг 7:2-оор, эзэн орны Арук Кадырбек Кызыг цэвэр яллаа.
Ийн тэрбээр Энэтхэгийн Жиотитэй тойргийн сүүлийн барилдаанаа хийхээр боллоо.
Б.Отгонтуяа Энэтхэгийн бөхтэй алтан медалийн төлөө барилдана | ||
Үзсэн: 142 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055