Шууд Chart

ОУХМ Э.Сумъяабазар “Улаанбаатар-2022” Их дуулгаас хүрэл медаль хүртэв

2022-06-25 11:22:02

Жүдогийн “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-нд Степпе арена буюу Мөсөн өргөөнд зохион байгуулагдаж байна. IJF-ийн таван цуврал тэмцээнд оролцож тасралтгүй шагналт байр эзэлсэн “Женко” клубийн тамирчин Тэрбээр хагас шигшээд олимпын мөнгөн медальт Тайваний Ян Юү-Вэйд ялагдсан ч хүрэл медалийн төлөө нутаг нэгт Алдар спорт хорооны тамирчин Энхтайваны Ариунболдыг торгуулиар яллаа.

Ташрамд дуулгахад, “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээний -60 кг-д Риюүжү Нагаяма /Япон/ аваргалж, Ян Юү-Вэй /Тайвань/ мөнгө, Ли Ха-Рим /БНСУ/, Энхтайваны Сумъяабазар /Монгол/ нар хүрэл медаль хүртлээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ОУХМ Э.Сумъяабазар “Улаанбаатар-2022” Их дуулгаас хүрэл медаль хүртэв  
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй