Шууд Chart

ОУХМ Б.Хорлоодой Их дуулгаас тав дахь хүрэл медалиа хүртлээ

2022-06-25 11:40:15

Жүдогийн “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-нд Степпе арена буюу Мөсөн өргөөнд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний эхний өдөр буюу өчигдөр

Тэрбээр эхний тойрогтоо Португал улсын жүдоч Жоана Диогод даралтаар цэвэр ялагдсан ч торгуулийн барилдаанд Германы Масча Болхаусыг өөрийн шахаж татах дархан мэхээр цэвэр ялсан. Ийн хүрэл медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Израилийн Жефен Примог торгуулиар яллаа.

Б.Хорлоодой Гранд слам ангиллаас тав дахь хүрэл медалиа хүртэж байгаа бөгөөд өмнө нь Дюссельдорф, Парис, Баку, Абу Дабигийн Их дуулгад хүрэл медаль хүртэж байв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ОУХМ Б.Хорлоодой Их дуулгаас тав дахь хүрэл медалиа хүртлээ  
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй