Шууд Chart

Шинжлэх ухаан, технологи, инновацийн талаарх мэдлэг түгээх үндэсний зөвлөгөөн болно

2022-06-25 15:59:42

Монгол Улсын

Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацийн талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн олон талт түншлэлийг өргөжүүлэх, чадавхийг бүрдүүлэх замаар мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх, Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилгоор нэгдсэн хуралдаан, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, хэлэлцүүлэг болох юм.

Зөвлөгөөнд

Төрийн болон төрийн бус байгууллагууд

Шинжлэх ухааны байгууллагууд

Боловсролын байгууллагууд

Хувийн хэвшлийн байгууллагууд

Орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд

Орон нутгийн үйлдвэрлэгчид оролцоно.

Энэхүү үйл ажиллагааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан сайдын нэрэмжит Грантын шагнал гардуулах бөгөөд доорх хөтөлбөрт тусгасан сэдвүүдээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


Шинжлэх ухаан, технологи, инновацийн талаарх мэдлэг түгээх үндэсний зөвлөгөөн болно  
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй