Шууд Chart

Монголын жүдочид нутгийн дэвжээнээсээ 11 медаль авлаа

2022-06-27 11:50:22

Тэмцээнд таван тивийн 30 орны 255 бөх өрсөлдсөний дотор Монголын 56 жүдоч зодоглов. Зохион байгуулагч орон нэг жинд дөрвөн бөх оруулж болох давуу талыг ашиглан өсөх ирээдүйтэй залуу бөхчүүдээ тус тэмцээнд голчлон оролцууллаа.

Энэхүү Их дуулгаас Монголын бөхчүүд хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл, нийт 11 медаль авч, багийн дүнгээр гуравдугаар байрт бичигдэв. Тодруулбал, Б.Эрхэмбаяр (66 кг), Л.Энхрийлэн (57 кг) нар жиндээ түрүүлсэн бол Г.Сод-Эрдэнэ (66 кг), Ц.Цогтбаатар (73 кг), Г.Наранцэцэг (48 кг), А.Адъяасүрэн (78 кг) нар мөнгөн медаль хүртсэн. Мөн Э.Сумъяабазар (60 кг), Ё.Басхүү (66 кг), Б.Хорлоодой (52 кг), М.Ичинхорлоо (57 кг) нар хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Энэ тэмцээнээс Парисын олимпын эрхийн оноо бодогдож эхэлж байгаа бөгөөд Улаанбаатарын Их дуулгад түрүүлсэн тамирчин дэлхийн чансаан дээрээ 1000 оноо нэмэхээр болж байна. Түүнчлэн мөнгөн медаль хүртсэн бөх 700, хүрэл медаль авсан нь 500 оноо цуглуулсан юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын жүдочид нутгийн дэвжээнээсээ 11 медаль авлаа  
Үзсэн: 334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй