
Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-нд буюу өчигдөр 12:04 цагт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Шороо нурж хүн дарагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дээрх дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад хувиараа барилгын туслахын ажил хийж байсан Архангай аймгийн 24 настай, эрэгтэй “Д”, Хөвсгөл аймгийн 17 настай, эрэгтэй “Э” нар барилгын суурийн ухсан нүхэнд байсан блокон хананы нурангид дарагдан нас барсан маш харамсалтай хэрэг гарсан байна.
Блокон хананы нурангид дарагдаж 17, 24 настай хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа | ||
Үзсэн: 115 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055