Шууд Chart

Монголын баг тамирчид Ази тивдээ 100 буудалт даамын төрөлд аваргаллаа

2022-06-29 12:30:44

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо энэ сарын 13-26-нд өсвөр үе, залуучууд, ахмад, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах даамын тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монгол Улсын баг тамирчид багш, дасгалжуулагч, эцэг эх, албаны хоёр хүний хамтаар нийт 104 хүний өргөн бүрэлдэхүүнтэй маш амжилттай оролцож эх орондоо ганзага дүүрэн ирлээ.

Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах даамын тэмцээн 64 буудалт даамын үндсэн, түргэвчилсэн, түргэн, Турк даамын үндсэн, 100 буудалт даамын үндсэн, түргэвчилсэн, түргэн тоглолт гэсэн 7 төрлөөр аваргуудаа тодруулсан бөгөөд төрөл тус бүр өсвөр үеийн 5-7, 8-10, 11-13, 14-16 нас, залуучуудын 17-19, 20-23 нас, ахмадын 60-аас дээш насны ангилал болон насанд хүрэгчдийн гэсэн нийт найман насны ангиллаар явагджээ.

Нийт 10 орны 260 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнд Монгол Улсын баг тамирчдын гаргасан амжилтаас дурдвал,

Түүнчлэн тус тэмцээнээс 100 буудалт даамын хамгийн том цол болох Олон улсын их мастер цолыг Цогтбаатарын Сүхбат, Энхболдын Хүслэн нар хүртсэн бол, Олон улсын мастер цолыг Батдаваагийн Есүй, Дэлхийн даамын холбооны мастер цолыг Анхбаярын Дашчирэв, Мөнхзаяагийн Лувсандорж нар биелүүлжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын баг тамирчид Ази тивдээ 100 буудалт даамын төрөлд аваргаллаа  
Үзсэн: 365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй